ЗҮҮСГЭЛ
Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8-р сарын 23
1. Хамрах хүрээ
Энэхүү бодлого нь ЗҮҮСГЭЛ-ийн zuusgel.com вэбсайт, захиалга, Facebook Page, Messenger болон хэрэглэгчтэй харилцах бусад сувгаар авсан мэдээлэлд хамаарна.
2. Бидний цуглуулдаг мэдээлэл
- Захиалга ба холбоо: нэр, утас, хүргэлтийн хаяг, захиалсан бараа, төлбөр болон хүргэлтийн төлөв.
- Бүртгэл: нэвтрэхэд ашигласан таних мэдээлэл, хадгалсан хаяг, хүсэлтийн жагсаалт болон захиалгын түүх.
- Facebook ба Messenger: Page-д өгсөн мессеж, нийтлэл болон сэтгэгдлийн таних дугаар, сэтгэгдлийн текст, илгээгчийн Facebook таних дугаар, нэр, профайлын зураг, харилцсан хугацаа, бот эсвэл ажилтан хариулсан төлөв.
- Техникийн мэдээлэл: аюулгүй байдал, алдаа оношлох болон үйлчилгээний ажиллагааг хэмжихэд шаардлагатай төхөөрөмж, хөтөч, IP болон үйлдлийн бүртгэл.
3. Мэдээллийг яагаад ашигладаг вэ?
- Захиалга баталгаажуулах, төлбөр шалгах, хүргэлт хийх
- Бүтээгдэхүүн санал болгох, асуулт болон сэтгэгдэлд хариулах
- Буцаалт, гомдол, хэрэглэгчийн тусламжийг шийдвэрлэх
- Залилан, давхардсан үйлдэл, техникийн доголдлоос хамгаалах
- Үйлчилгээний найдвартай байдал, хэрэглээг нэгтгэн шинжлэх
4. Facebook Messenger ба сэтгэгдэл
Манай автомат хариулт бүтээгдэхүүн, үнэ, байршил зэрэг түгээмэл асуултад хариулахад ашиглагдана. Идэвхгүй болсон ярианы автомат урсгалын контекст 30 минутын дараа шинэчлэгддэг боловч давхардсан хариултаас сэргийлэх, тусламж үргэлжлүүлэх болон аудит хийхэд шаардлагатай таних дугаар, харилцан үйлдлийн бүртгэл автоматаар устахгүй. Шаардлагатай үед ажилтан харилцааг үргэлжлүүлж болно.
5. Мэдээлэл дамжуулах
Бид хувийн мэдээллийг худалдахгүй. Вэбсайт, өгөгдлийн сан, төлбөр, хүргэлт, имэйл, аналитик болон Meta/Facebook үйлчилгээг ажиллуулахад шаардлагатай үйлчилгээ үзүүлэгчид мэдээллийг зөвхөн тухайн үйлчилгээг гүйцэтгэх хэмжээнд боловсруулж болно. Хуульд шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч болно.
6. Хадгалалт ба хамгаалалт
Мэдээллийг захиалга, хэрэглэгчийн тусламж, аудит, аюулгүй байдал болон хууль ёсны бүртгэлийн хэрэгцээнд шаардлагатай хугацаанд хадгална. Хандалтын хяналт, шифрлэгдсэн холболт, нууц үгийн хэшлэлт болон эрхийн тусгаарлалтыг ашигладаг. Ямар ч систем эрсдэлгүй биш тул хамгаалалтыг тогтмол сайжруулна.
7. Таны хүсэлт
Та өөрийн мэдээллийг харах, засах, устгуулах хүсэлт гаргаж болно. Захиалга, төлбөр болон маргаантай холбоотой зарим бүртгэлийг хууль ёсны шаардлагын дагуу хадгалах шаардлага гарч болно.
Устгах хүсэлт өгөх алхмуудыг мэдээлэл устгах заавар-аас үзнэ үү.
8. Холбоо барих
Нууцлалын талаар дараах сувгаар холбогдоно уу:
- Утас: 7230-3063
- Хаяг: Соёолж молл 5-р давхарт
- Instagram: @zuusgel